Gaming

PUBG Lite нээлттэй Бета тест энэ сараас Индонез, Малайз, Филипин, Сингапурт эхэлнэ.

PUBG -н үнэгүй хувилбар болох PUBG Lite бага үзүүлэлт шаардах бөгөөд нээлттэй Beta тест дээрээ яваа юм. Энэ сардаа багтаан Индонез, Малайз, Филипин, Сингапурт гаргах төлөвлөгөөтэй байна.

Нээлттэй бета-ыг эхлүүлсэнийг PUBG Lite Facebook албан ёсны хуудаснаас зарласан. Бета тоглож үзэхийг хүссэн тоглогчид бүртгэлээ устгах шаардлагагүй хуучин бүртгэлээрээ нэвтрэх боломжтой.

Нээлттэй бета бүртгэл өмнө нь зарлагдана.

PUBG Lite-д зориулсан нээлттэй бета нь анх удаа Тайландад 1-р сарын 24-нд зарлагдсан. PUBG-ийн хөгжүүлэгч PUBG Corp  “Бид PUBG-г бага үзүүлэлттэй компьютер, зөөврийн компьютерээр тоглож чаддаг болсон” гэж PUBG LITE [so]-н талаар мэдэгдэл хийсэн байна. PUBG-ийг хүн бүрт хүртээмжтэй болгохын тулд PUBG Corp Зүүн Өмнөд Азийн орнуудад 2018 оны 10-р сард PUBG Lite (SEA) -т хаалттай бета, фокус группын туршилтыг хийж байгаа гэж мэдэгджээ.

PUBG Lite өмнө нь PUBG Project Thai гэж нэрлэгдэж 2018 оны сүүлчээр дахин гарчээ.

PUBG Lite нь SEA зах зээлд илүү сайн тоглох боломжийг олгоно гэж үзэж байгаа бөгөөд ихэнх тоглогч нь өндөр үзүүлэлттэй PC-тэй байх боломжгүй байдаг. Үүнээс гадна шинэ тоглогчид худалдан авахаасаа өмнө PUBG-г үнэгүй туршиж үзэх арга байж болох юм.

Ямар ч байсан, PUBG корпораци PUBG Lite-д системийн шаардлагыг аль хэдийн гаргасан бөгөөд дараах үзүүлэлтийг гаргасан байна:

PUBG Lite ажиллах хамгийн бага үзүүлэлт

Үйлдлийн систем – Windows 7/8/10 64-bit

CPU – 2.4GHz Core i3

RAM – 4GB

GPU – Intel HD Graphics 4000

HDD – 4GB

PUBG Lite ажиллах тохиромжтой үзүүлэлт

Үйлдлийн систем – Windows 7/8/10 64-bit

CPU – Core i5 2.8GHz

RAM – 8GB

GPU – NVIDIA GeForce GTX 660 or AMD Radeon HD 7870

HDD – 4GB

Эх сурвалж
foxsportsasia

Нисдэг тэрэг

Компьютерын техник хангамжийн инженер, Бийлог Техноложиес - үүсгэн байгуулагч, Зохион бүтээгч, Hardware Club - үүсгэн байгуулагч, Drone Service Mongolia - үүсгэн байгуулагч, Electronic.mn - үүсгэн байгуулагч, Ohda.mn - үүсгэн байгуулагч

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close
Close