Технологийн стартап

Техник хангамжийн гарааны бизнес ба технологийн монополь

Саяхан би хэсэг үүсгэн байгуулагчидтай, Apple, Google, Amazon, Facebook хэрхэн ноёрхолоо тогтоож байгааг ярилцлаа. Тэдний монополи байдлаа хадгалж чадаж байгаа хүч бол програм хангамж нь олонд танигдсан явдал юм.  Apple шиг онцлогтой компанийг тэдний өмнөх техник хангамжтай холбоотой ноёрхолын туршлагууд нь амжилтанд хүргэдэг. Бүтээгдэхүүний нээлтийн үйл ажиллагаа болгон дээр гарааны бизнесүүд тэднийг хүлээж хэн хоолойг нь боож байгааг, тэдний бүтээгдэхүүнийг хуулбарлаж (эсвэл алж) байгааг хардаг болоод байна. Энэ гарааны бизнесүүдийн оршуулгын газар өсөн нэмэгдсээр л:

  • Amazon Echo-с өмнө нь Ivee байсан.
  • Apple watch-с өмнө нь Pebble байсан.
  • Echo show-с өмнө нь Nucleus байсан.
  • Apple Airpod-с өмнө нь Doppler Labs байсан

Google ч заримдаа Pixel, Chromecast, Nest, Dropcam-тай техник хангамж бүтээж өрсөлдөөнд оролцдог. Амазон Lab126-тайгаа хамтран Kindle, Echo гэсэн бүтээгдэхүүнийг хийж үйлдвэрлэж байгаа нь амжилттай болон өрсөлдөөнийг тэргүүлэх шугамд оруулсан. Facebook Area 404 Hardware lab -г байгуулж Oculus-г худалдан авсанаараа хэдэн жилийн дараагаар техник хангамжийн платформ хийх амбицтайгаа харуулж байна. Тэгэхээр програм хангамжийн компаниудын хувьд техник хангамж шинэ загвар болоод байна.

Босоо чиглэлд нэгдсэн бүтээгдэхүүний хүч

    Энэ нь техник хангамжиндаа фокусла гэсэн үг юм яагаад гэвэл олонд танигдсан технологийн компаниуд босоо чиглэлд нэгдсэн бүтээгдэхүүн гарган өрсөлдөх туршлага нь өрсөлдөөнд байсаар байна. Зөвхөн техник хангамж нийлүүлдэг (Dell-г аваад үзье) бол чи тэнд эз хэрэглэл авах гэж л очно. Хэрэглэгчийн хувьд худалдан авах шийдвэр гаргах гол хүчин зүйл нь онцлог шинж ба ерөнхийдөө хамгийн хямд бүтээгдэхүүнийг худалдан авдаг. Зөвхөн програм хангамж нийлүүлдэг (Facebook-г аваад үзье) бол танай апп-н хэрэглэгчид хүргэх зүйл төхөөрөмжид хязгаарлагдаж тогтсон хэв маяг  ажиллагаа дизайнтай болдог.

Гэвч, техник хангамж ба програм хангамж аль аль нь орсон босоо чиглэлд нэгдсэн бүтээгдэхүүн хүргэдэг (Apple-г аваад үзье) бол өрсөлдөөнд гарах дараах хүндрэлүүдийг хорьж чадна:

  • Солих зардал их: Би л гэхэд Kindle-н номын сандаа 350-н номтой. Би өөр ebook reader худалдаж авбал 0. Хэрэглэгчийн өгөгдлийг хадгалах нь өрсөлдөөнөөс зайлах давуу тал болдог.
  • Арчилгаа бага: Dropcam хэрэглэгчийнхээ тоог маш хурдацтай нэмэгдүүлэ чадсан нь хамгаалалтын камерыг суурьлуулах болон ажлуулах нь маш энгийн байсан явдал юм. Техник хангамж програм хангамж хослон ажилласнаар хэрэглэгч ашиглахад тун хялбар болгож өгдөг байна. Заримдаа бүтээгдэхүүний ангилал хамааралгүйгээр өрсөлдөгчийн бүтээгдэхүүний гол асуудлыг шийдэхээр ажилладаг.
  • Өгөгдөлд тулгуурласан сүлжээний эффект: Amazon Echo-ийн хэрэглэгч бүр дууг таних алгоритмуудаа арай илүү сайн болгож байдаг. Машины сургалтаар удирдагддаг дэлхийд техник хангамж нь компанид өрсөлдөгчид цуглуулж чадахгүй байгаа өгөгдөлийг цуглуулах боломжийг олгодог. Бүтээгдэхүүнийг их хэрэглэгч хэрэглэх тусам компани илүү их өгөгдөл цуглуулана. Таны цуглуулсан их өгөгдөл алгоритмуудыг илүү сайн болгох болно. Таны алгоритмууд илүү сайн байгаа нь таны хэрэглэгчид хэрэглэхэд илүү амар болгодог. Хэрэглэхэд амар байгаа нь өгөгдөлд хувь нэмэр оруулах хэрэглэгчийн тоог нэмэгдүүлдэг. Эргэх холбоог нэмэгдүүлсэнээр хиймэл оюуны хүчийг ашиглахад маш чухал үүрэгтэй.

   Apple-ийн техник хангамж / программ хангамжийн цогц арга барилыг эрэлхийлж дэлхийн хамгийн үнэ цэнэтэй компани болохыг зорьж байна. Бусад технологийн аваргууд энэ загварыг дуурайж, дараагийн ээлжинд босоо чиглэлд нэгдсэн бүтээгдэхүүний боломжуудыг эрэлхийлж байна. Тэдний ихэнх нь тооцооллын мөн чанарыг дахин тодорхойлохоор эрэлхийлж буй бүтээгдэхүүнүүд дээр төвлөрдөг.

Дараагийн платформын дайн

Вэб хөтөч PC-г хувьсал хийсэнтэй адил, ухаалаг утас нь вэб хөтөчд хувьсал байсан, үүний адилаар хэрэглэгч хүн-компьютерын интерфейсийг ашиглан платформыг удирддаг болно. PC болон ухаалаг гар утаснууд одоогоор бидний анхаарлын төвд байгаа боловч машин суралцах нь хүний компьютерын харилцан үйлчлэлийн шинэ хэлбэрийг бий болгож, ухаалаг чанга яригч, баяжуулсан дүрслэл AR, хувийн туслах чихэвч хийх боломжтой болсон. Эдгээр шинэ харилцан үйлчлэлүүдийн аль нэг нь ухаалаг утас дээр түшиглэдэг бидний өнөөгийн тоон платформуудаас салгах буюу нэгтгэх боломжтой болно.

Дараагийн платформын дайн эдгээр хил хязгаарыг тойрон хүрээлнэ гэж найдаж байна:

VR чихэвч, ухаалаг цаг, AR шил, ухаалаг чихэвч гээд бүгд л амлалтаа хадгалж чадсан, ухаалаг спикер байгаа байдлыг өөрчилөхөд ойрхон ирээд байна. Amazon Echo анх тооцоолсон зах зээлд эзлэх хувь 75 хувьд хүрсэн байна. Үүний дараагаар бид Apple болон Google-ийн өрсөлдөгч “ухаалаг спикер”-ийн яриа өрнөж байгааг харж болно.

          Эдгээр компаниудад хичнээн хэмжээний үнэ цэнийг авч ирэхийг хэлж мэдэхгүйч эцэст нь би дуу хоолойгоороо удирдаж чаддаг болох юм. Echo-г авсанаар миний Amazon-н хэрэглээ нэмэгдээгүй бөгөөд одоогоор дуу хоолойгоор хийж болох цөөхөн хэдэн командуудтай байгаа юм. Миний хувьд бол зүгээр медиа тоглуулах, дуудлагатай харьцах, болон гэрэл асааж унтраах төдийд л ашигладаг.

Ухаалаг спикер нь дараагийн том зүйл гэдэгт эргэлзэж байгаа ч хэрэглэгчид физик / тоон интерфейсийг эзэмших боломжийг олгож байгаа юм. Эдгээр системүүд сайжрахын хэрээр хэрэглэгчид нэг платформыг ашиглан нөгөөг ашиглах боломжтой болно. Google болон Amazon үүнийг мэддэг бөгөөд тэдний ухаалаг спикерийн сурталчилгаа нь маш түрэмгий байна.

Гарааны бизнест Энэ нь юу гэсэн үг вэ?

Томоохон технологийн компаниуд мөнгө олох үндсэн зорилгогүйгээр хэрэглэгчид техник хангамжийг хүргэх нь нэмэгдсээр байна. Тэд экосистемийг хяналтыг хүсдэг. Нэвтрэх саад тотгороос болоод. Өрсөлдөгчидөө хадгалж байдаг багаж хэрэгслүүд гээд. Ийм төрлийн орчинд гарааны бизнес өрсөлдөх бараг боломжгүй юм.

Эдгээр монополиудтай өрсөлдөх чадвартай категорт ажиллахдаа үүсгэн байгуулагчид өгөх зөвлөгөө нь харилцан адилгүй байдаг. Хэрэв энэ нь өгөгдөлд суурилсан сүлжээний эффекттэй бол Fitbit шиг жижиг фитнесийг цагаас эхэлсэн ч одоо зах зээлээ дахин сегментчилж ухаалаг цагний сегментэд өрсөлдөх боломжтой болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, амжилтгүй бол компаниуд нь B2B-р түншилж эсвэл өөр замаар тэлэх хэрэгтэй, Jawbone эрүүл мэндийн wearable хийсэн шиг. Ямар ч байсан, технологийн монополиуд нь үндсэн бизнесээсээ гадна сонирхолтой байдаг бол гарааны бизнесийн үүсгэн байгуулагчид болгоомжтой байх хэрэгтэй. Гарааны бизнес өрсөлдөх гэж оролддог гаслан болдог.

Эх сурвалж
Bolt blog On Hardware Startups and Tech Monopolies

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close
Close