Explain
Технологийн чиг хандлага

Компьютерээс хамааралтай үүсэх нүдний хам шинж

Онцлох Түүх

  • Harvard-н эрүүл мэндийн сургуулийн нэгэн судалгаагаар их энергитэй цэнхэр (LED) гэрэл нь мелатонины түвшнийг бууруулдаг болохыг тогтоожээ. Энэ гормон нь хүний биеийн биологийн цагийг тэнцвэржүүлж удирдаж байдаг ба их гэрэлтэй үед унтаж чаддаггүй нь үүнтэй холбоотой аж

            Сүүлийн жилүүдэд компьютерын хэрэглээ ихэссэнтэй холбогдон дэлгэц буюу монитортой ажилладаг хүмүүст толгой өвдөх, нүд чилэх, хараа бүрэлзэх, нүд улайж, нүд аргах, хүзүү хөших, гэрэлд мэдрэг болж нүд гялбах зэрэг шинж тэмдэгүүд ихсэн нүдний эмчид хандах тохиолдол ихсэж байна. Computer vision syn­drome буюу компьютер болон монитор (дэлгэц) дээр ажилладаг, өөрөөр хэлбэл ойрын хараа шаардсан ажил эрхэлдэг хүмүүст илрэх нүд болон харааны үйл ажиллагаанд гарч байгаа цогц өөрчлөлт юм.

Илрэх шинж тэмдгүүд:

Толгой өвдөх

            Харааны хэт ачаалалтай холбоотойгоор толгойн өвдөлт үүснэ.

Нүд хуурайшиж аргах, улайх

            Компьютер, телевиз харах болон юм унших зэрэг үед хүний нүдний цавчлах рефлекс цөөрдөг. Мөн тасалгааны агаар хэт хуурай, агааржуулагч бүхий тоосжилт ихтэй зэрэг орчны давхар нөлөөллөөс нүдэнд хуурайших шинж тэмдэг илэрнэ. Компьютерийн дэлгэц дээр өндөр хурдтай тоосжилт үүсдэг ба үүний нөлөөгөөр загатнах, улайх зэрэг байдлаар харшлын зовиур илэрч болно. Нүд хуурайшиж улайсан үед нүд чийглэх үйлчилгээтэй хиймэл нулимс дусааж хэрэглэнэ.

            Сүүлийн жилүүдэд нүд хуурайшиж, аргаж байна гэсэн зовиур хэлж ирэх хүний тоо ихсэж байна. Нүд хуурайших шинж тэмдгийн үед нүдэнд гадны биет орсон мэт торох, хорсох, улайх, загатнах, бүрэлзэх, нүд амархан ядрах, гялбах зовиур мэдрэгдэхээс гадна тамхины утаа, агааржуулагч, сэнс болон орчны нөлөөнд мэдрэг болох, амархан хатах шинж илэрнэ. Нүд хуурайших нь чихрийн шижин өвчин, үе мөчний үрэвсэлт өвчин (ревматизм), арьсны зарим өвчин (ихтиоз, себорея, атопический ерматит г.м), бамбай булчирхайн эмгэг, нүдний зарим халдварт үрэвсэлт өвчний үед үүсч болно. Мөн зарим төрлийн эмийн бэлдмэлүүдийг удаан хугацаагаар ууж хэрэглэсэн тохиолдолд тухайлбал: ууж хэрэлэдэг жирэмслэлтээс хамгаалах эмийн бэлдмэл, өвчин намдаагч эмүүд, артерийн аралт бууруулах эмүүд, зүрхний хэм алдагдлын эсрэг болон сэтгэцэд нөлөөтэй зарим эмүүд, нүдний аралтны эмийг удаан хугацаагаар усааж хэрэглэсний араа гэх мэт үед нүд хуурайших шинж тэмдэг өгнө.

Нүд чилэх

            Удаан хугацаагаар компьютер харсны дараа ойрын зайнаас холд хараа шилжүүлэхэд нүдний фокуслах чадвар түр хугацаагаар алдагдана. Ойрын зайнд удаан хугацаагаар ажиллах үед нүдний булчингууд тухайн байдалд дасан зохицсон тодорхой ачаалалтай байдаг ба ойроос холд хараа шилжих үед булчингууд суларч ачааллаас гарах чадвар удааширдагтай холбоотойгоор фокуслалт удааширдаг байна. Иимээс ойрын хараа шаардсан ажил удаан хугацаагаар сууж байх үед 20 минут тутам нүдээ амрааж холын юм харах, нүдний асгалууд хийж байх хэрэгтэй.

Хүзүү, нуруугаар чилж өвдөх

            Юм хоёрлож харагдах. Ойрын буюу хязгаарлагдмал зайнд удаан хугацаагаар ажиллаж байгаа тохиолдолд үүсч болно. Нарийн мэргэжлийн эмчид хандаж оношилгоо хийлгэх хэрэгтэй.
            Хэрэв та өдөр болгон компьютер удаан хугацаагаар харж ажиллах шаардлагатай бол дараахь зүйлүүдийг анхаарч, биелүүлэхийг хичээгээрэй. Үүнд:

  1. Өрөөний гэрэлтүүлэг бүдэг байх. Цонх, хаалга болон бусад биетээс ирж байгаа гэрэлтүүлэг нь дэлгэц ээр гялбалт өгөхөөргүй байх хэрэгтэй. Гялбалт ихтэй үед цонхонд хаалт хийх, хэрэв та нүдний шил зүүдэг бол гялбалтаас хамгаалсан шил зүүнэ.
  2. Нүдээ чилж ядрах, хүзүү нуруугаар хөшиж чилэхээс сэргийлж зөв суух нь чухал. Хэт өндөр биш суудалд цэх суух ба компьютерийн гар таны тохойноос ялимгүй доор байрлаж байхаар, дэлгэц нүднээс 20-30 инч буюу 50-75 см-ийн зайд байрлахаар тохируулж сууна.
  3. Халаалтын төхөөрөмж, агааржуулагч зэргийн нөлөөгөөр өрөөний агаар хуурайшиж улмаар танд нүд хатах буюу хуурайших шинж илэрнэ. Нүдний хуурайшилт ээр өгүүлсэнчлэн нүдний цавчих рефлекс цөөрсөнтэй холбоотой үүснэ. Цавчилтаар нүдний өмнөд хэсгийн нулимсан бүрхүүл бүтэн болж нүд чийглэгдэж байдаг. Нүд хуурайших шинж тэмдгийн үед зориулалтын хиймэл нулимс буюу чийгшүүлэгч дусаана. Сүүлийн үед түр зуур улайлт дарах үйлчилгээтэй (витаминтай) дусаалга их хэрэглэх болсон байна. Эдгээр дусаалга нь судсыг агшааж бгино хугацаанд улайлт арах үйлчилгээтэй байдаг ба нүд хуурайшсан үед дусаах зориулалтын дусаалга биш юм.
  4. 20-30 минут тутамд нүдээ амрааж аль болох холын зайд юм харах дасгал хийж байх.
  5. Компьютерийн дэлгэц дээр цахилгаанжилтын нөлөөгөөр тоосжилт их үүсдэг учраас өдөр болгон дэлгэцээ цэвэрлэж байх хэрэгтэй. 

Нойр солигдох

            Harvard-н эрүүл мэндийн сургуулийн нэгэн судалгаагаар их энергитэй цэнхэр (LED) гэрэл нь мелатонины түвшнийг бууруулдаг болохыг тогтоожээ. Энэ гормон нь хүний биеийн биологийн цагийг тэнцвэржүүлж удирдаж байдаг ба их гэрэлтэй үед унтаж чаддаггүй нь үүнтэй холбоотой аж. Их энергитэй цэнхэр гэрэл нь хөхний хорт хавдар, түрүү булчирхайн хорт хавдар, чихрийн шижин, зүрхний өвчлөл, таргалалтанд өртөх эрсдлийг нэмэгдүүлдэг байна.

Компьютерээс хамааралтай үүсэх нүдний хам шинжид өртөх эрсдэл бүхий бүлгийнхэн:

Хүүхдүүд

  • Хүүхэд 25-н нас хүртэл байгалынх нь хамгаалалтын систем бүрэн гүйцээгүй байдаг.
  • Богино гартай учраас электрон төхөөрөмжийг ойрын зайнаас үздэг.
  • Ойрын зайнд удаан хугацаагаар фокуслаж ойроос 4см орчим зайнаас үздэг.

Цахим ажил эрхлэгчид

  • Технологийн салбарт ажиллаж буй ажилчид маш өндөр түвшний цэнхэр гэрлийг өдөрт дунджаар 8-9 цаг харж байдаг.
  • Олон дэлгэцийн нөлөө.

Ахмад настнууд

  • Олон цагаар телевиз үздэг.
  • Нүдний хараа муу.
Эх сурвалж
ReticareMongolMed

Нисдэг тэрэг

Компьютерын техник хангамжийн инженер, Бийлог Техноложиес - үүсгэн байгуулагч, Зохион бүтээгч, Hardware Club - үүсгэн байгуулагч, Drone Service Mongolia - үүсгэн байгуулагч, Electronic.mn - үүсгэн байгуулагч, Ohda.mn - үүсгэн байгуулагч

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close
Close