Технологийн мэдээ

Raspberry Pi-н шинэ загвар болох Raspberry Pi 3 B+ худалдаанд гарлаа.

Өнөөдөр буюу 3-р сарын 14-н дэлхийн Pi тооны өдөр, Эйнштейний төрсөн өдрөөр Raspberry Pi 3 B+ танилцуулагдлаа.

Raspberry Pi 3 B + техник үзүүлэлтүүд:

  • Процессор: Broadcom BCM2837B0, Cortex-A53 (ARMv8) 64-bit SoC @ 1.4GHz 
  • Шуурхай санах ой: 1GB LPDDR2 SDRAM
  • Утасгүй сүлжээ : 2.4GHz and 5GHz IEEE 802.11.b/g/n/ac Утасгүй сүлжээ, Bluetooth 4.2, BLE
  • Холболт: Gigabit Ethernet USB 2.0 портод холбогдсон (дээд хурд 300 Mbps)
  • Оролт гаралтын хөл: 40-хөлтэй
  • Дэлгэцний гаралт: Бүтэн хэмжээт HDMI
  • USB оролт: 4 USB 2.0 порт
  • Камерын оролт: CSI камерын порт
  • Дэлгэцний гаралт: DSI дэлгэцний порт
  • 4-туйлт стерео гаралт болон аналог видео порттой
  • Үйлдлийн систем унших болон мэдээлэл хадгалах Micro SD порттой
  • 5V/2.5A DC тэжээлийн оролт
  • Power-over-Ethernet (PoE) PoE HAT-тай бол сүлжээнээс тэжээлээ авах боломжтой.

Өмнөх загваруудаас ялгарах онцлогийг хувьд Wireless болон LAN сүлжээний төхөөрөмжүүдийн хурд сайжирсан. Чипнүүд нь статик цэнэгээс хамгаалах төмөр бүрхүүлтэй болж өгсөнөөр илүү найдвартай ажиллагаатай болсон бөгөөд RAM болон боловсруулах хурд нэмэгдсэн байна. Raspberry Pi 3 B+ нь 5GHz, 2.4GHz гэсэн хоёр WIFI-н сонголттойгоор гарч байгаа бөгөөд зарагдах үнэ нь 35$. Хамгийн багадаа 2023 оны 1-р сар хүртэл үйлдвэрлэгдэхээр төлөвлөөд байгаа аж. 

Raspberry Pi-р ямар нэгэн төсөл хийхээр зэхэж байгаа бол https://www.hackster.io/raspberry-pi/projects хаягаар орж хийж болох төслүүдтэй танилцаарай.

Нисдэг тэрэг

Компьютерын техник хангамжийн инженер, Бийлог Техноложиес - үүсгэн байгуулагч, Зохион бүтээгч, Hardware Club - үүсгэн байгуулагч, Drone Service Mongolia - үүсгэн байгуулагч, Electronic.mn - үүсгэн байгуулагч, Ohda.mn - үүсгэн байгуулагч

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close
Close